АН: Д.Мөнх-Эрдэнэ хараал ерөөл хэлдэг ч түүний яриа нийгмийн сэтгэл зүйд хамгийн сайн хүрдэг
2022/12/20
АН-ын гишүүд өнөөдөр иргэн Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардсан мэдэгдэл гаргаж, мэдээлэл хийлээ.
Мэдэгдэлд,
Монгол Улсын иргэн үзэл бодлоо өөрийн сонгосон хэлбэрээр илэрхийлэх нь Үндсэн хуулиар сонгосон эрх юм. 2022 оны 12-р сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнх-Эрдэнийг ажлын байрандаа архи уусан гэх шалтгаанаар баривчилж, нэг сарын хугацаагаар цагдан хорьсон. Энэ нь улс төрийн зорилгоор төийн түшээ нэртэй он удан жил төрд шургалсан авлигачдын хулгай луйврыг ил болгосных нь төлөө түүнээс авч буй өс хонзон, эрх чөлөөнд нь халдаж буй үйлдэл хэмээн АН үзэж байна.
Эрх баригч МАН энэ мэт шалтгаанаар өөрсдийг нь шүүмжилсэн, тэмцэл өрнүүлсэн иргэдэд эрүүгийн хэрэг захиалгаар нээж, цагдан хорьж байгаа нь Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн олон улсын гэрээ конвенцийг уландаа гишгэж байна.
Энэ байдал даамжирвал Монгол Улс ардчилсан улсуудын жагсаалтаас хасагдахад ойрхон байна. Тиймээс иргэн Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардаж байна хэмээжээ.
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Мөнхбат, Сүхбаатар дүүргийн шүүхээс Д.Мөнх-Эрдэнийг баривчлах шийдвэр гаргалаа. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг доромжилсонтой холбоотой гомдлыг авч хэлэлцээд шүүхээс хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Гэтэл Нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнийг 30 хоногийн хугацаагаар баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг оруулсныг шүүхээр хэлэлцээд нэг сарын хугацаагаар баривчиллаа.
Баривчилсан шалтгаан юу гэж харагдаж байна вэ гэхээр, Д.Мөнх-Эрдэнэ иргэдийн жагсаалыг дэмжиж байгаа. Тэр хүн 2-3 хоногийн өмнө талбайд ирж, нүүрсний хулгайд холбогдсон иргэдийн нэрсийг зарласан. Энэ хүн өөрөө Авлигатай тэмцэх ард түмний сан байгуулсныг иргэд маш их дэмжиж байгаа. Эрх мэдэлтнүүдийн авлигатай холбоотой баримтуудыг мэдээлдэг. Гэтэл амыг нь хаах зорилгоор нэг сарын хугацаагаар баривчилсан гэж үзэж байна.
Монголд хэвлэл мэдээллийн байгууллагууд хаалтын гэрээ хийж мэдээллийг тэнцвэртэй хүргэхгүй байна. Мөнх-Эрдэнэ бол Монголд хамгийн олон дагагчтай. Л.Гүндалай мөн олон дагагчтай, олонд дуу хоолой нь хүрдэг. Энэ хүмүүс нийгмийн бузар булай, болохгүй асуудлыг өөр өөрийнхөө өнцгөөр хүргэдэг.
Хэдийгээр Д.Мөнх-Эрдэнэ хараал ерөөл хэлдэг, үзэл бодлоо бүдүүлэгдүү байдлаар илэрхийлдэг боловч энэ нь нийгмийн сэтгэл зүйд хамгийн сайн хүрдэг. Хэрэв хуулийн үг хэллэгээр яривал энэ лайвыг хэн ч үзэхгүй. Хүмүүс түүний лайвтай хэрэлдэн хэрэлдэн лайвыг нь дуустал сонсдог. Энэ нь Д.Мөнх-Эрдэнийн үзэл бодлоо илэрхийлэх нэг өнцөг гэж хардаг. Түүнийг суллахыг шаардаж байна.
зочин · 2022/12/21
талын нар архинаас болсон байх эрүүл биш хүн шиг харагдагдаад байна
Зочин · 2022/12/20
Хамрын доор хагархай гээд хамаагүй чалч гэсэн үг биш л дээ.. Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байх байлгүй дээ... Нээг их өмөөрөөд эмгэнээд байх зүйл биш.. Арай л хэтрээд балайраад байсан. Эрх зүйт төртэй улс л юм бол энэ балай залууг хазаарлаж шийтгэх ёстой
Зочин · 2022/12/20