Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл болон сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц зэрэг 21 асуудал хэлэлцсэн юм.

 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын валютын нөөц гурван тэрбум 400 сая ам.доллар болсон. Ингэснээр Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт орох, дефолт зарлах том эрсдэлээс зайлсхийж чадлаа. Монгол Улсын валютын зах зээл тогтворжлоо.

Засгийн газар цаашид нүүрсийг ам үнээр биш хил үнээр зарах шийдвэр буюу Засгийн газрын тогтоол гарсан. Нэг тонн нүүрсийг ам үнээр зарахад 109 ам.доллар, хил үнээр бол 200 ам.доллароор зарж байгаа юм. Бүх ажил хийгдэж байна.

Түүнчлэн Монгол Улс хоёрдугаар сарын 1-нээс бүх нүүрсээ биржээр зарах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ нь нүүрсийг өрсөлдөж байж худалдаж авах, үнэ өсгөх боломж юм" гэв. 

 

ВИДЕО: 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулж, дэмжлэг авлаа.

Сүүлийн жилүүдэд улстөрчийн олгоор нэр холбогдосн нүүрсний хулгайн гэх хэргийн асуудалд иргэд олон нийтийн жигшил зэвүүцэл дээд цэгтээ хүрээд байгаа энэ үед дээрх хуулийн төсөл маш чухал байна. Улс төрд нөлөө бүхий албан тушаалтанд:

  • УИХ-ын гишүүн
  • Сайдууд
  • Аймаг нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр нөхөр, хамтран амьдрагч, тэдгээрийн хүүхэд

Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий хүмүүс дараах эрхээ хязгааруулна. 

  • Төрийн албанд удирдах албан тушаал хаших
  • Төрөөс хэрэгжүүлж байгаа бүх төрлийн төсөл хөтөлбөрүүд, зээлд хамрагдах эрхийг хязгаарлана.
  • Төрөөс зарласан бүх хэлбэрийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцохгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд орууллаа.