БНХАУ-д 300 гаруй монгол охин биеэ үнэлж байна
2014/06/08
Хилийн тагнуулын албаныхан БНХАУ-д 300 гаруй монгол охин биеэ үнэлж байгааг судалгаагаар тогтоожээ. Тэдний 70-80 хувь нь сайн дураараа биеэ үнэлдэг гэнэ.
Түүнчлэн Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор хайрцганд хүн нууж, 3000- 5000 юаниар гаргадаг тусгай бүлэглэл байсныг тогтоож, саатуулсан аж. Мөн сүүлийн үед өвөрмонгол иргэд улс төрийн үзэл суртлаар хавчигдан гадуурхагдсан гэдэг шалтгаанаар хил зөрчих нь нэмэгдсэн байна. Тэднийг НҮБ-ын Хүний эрхийн хороотой холбож өгдөг ч, зарим нь хүнд гэмт хэрэгтэн байх нь ч бий гэсэн. Бичиг баримт, штамп хууль бусаар үйлддэг, сум, буу оруулж ирдэг бүлэглэлүүд бий болсон аж.
Ийм нэг бүлэглэлийг хилийнхэн илрүүлсэн байна. Хилээр гаргахыг хориглосон зүйлд хилийнхэн 2005-2008 онд хэрэг бүртгэл хийгээд, улсын орлого болгодог байсан бол 2008 оноос холбогдох байгууллагад хүлээлгэн өгдөг болжээ.
Зочин · 2014/06/10
****
Зочин · 2014/06/10
mongoloos **** iimerhvv hymdhan ohiduud
Зочин · 2014/06/10
Хайран монгол охид минь, Халх Монголын Хацар гоо охид харийн эрийн дор дуртайдаа биш амьдархын тулд шүү дээ! Төр засаг минь юу бодож байдаг бол ...
Зочин · 2014/06/09