Х.Болорчулуун: Намайг харлуулж байгаа улстөрчийн зам нүүрс шигээ хар, минийх гурил будаа шигээ цагаан
2023/01/10
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаас хамаарал бүхий компаниараа дамжуулан тендер авсан асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Өчигдөр намайг сошиал дээр урьд өмнө нь гарсан мэдээллүүдийг цуглуулж АТГ-д өгсөн байна. Тэр хүнийг би танихгүй. Тэр хүн хардах эрхтэй боловч, гүтгэх эрхгүй. Надад ямар нэг хууль бус хийсэн зүйл байхгүй. Би үүнийг 100 хувь хэлье. Шалгадаг газар нь шалгаад шийдвэрээ гаргана гэж бодож байна.
Тэр хүн бол өнгөц наад талын танихгүй царай. Цаана нь бол бохир улстөрч байгаа. Нэг гишүүн нүүрсний хэрэгт холбогдчхоод намайг тэрэнд нэрийг нь оруулсан гэж хардаад байгаа юм. Ер нь хуулийн байгууллага АТГ-ынхан аль нэг гишүүний үгээр нүүрсний хэрэгт хүн нэмж оруулна гэж юу байхав дээ.
Монголчуудын тамын тогооны үлгэрээр халуун тогоонд хамт шатъя гэсэн байдлаар улс төржүүлж сенсац дэлгэж байна"
"Тэр улстөрчийнхөө нэрийг шууд хэлж болохгүй юу?
Тэр улстөрч бол цол хэргэм албан тушаалын төлөө бол аль ч намын хэнтэй ч наалдаж нөхөрлөж явж ирсэн, бохир улстөрч. Төрөөс төрсөн тэрбумтан гээд хэлчихье.
Магадгүй тэр хүний нүүрсний хэрэгт холбогдсон зам нүүрс шиг, минийх тариа будаа гурил шигээ цагаан гэж би итгэлтэй хэлнэ.

Зочин · 2023/01/11
Будаачин баагий түдгэлзээд шалгуулчих тэгвэл үнэмшье
Зочин · 2023/01/10
Зурагтаар Өөрийн чинь тухай ярьсан залуу баримттай зүйл хэлж байсан тул харъя даа. Ямарваа нэгэн зүйл Шударга, бодитой байвал зүгээр дээ.
zochin · 2023/01/10
ichehgui hudalch sda unen biz de DORNODIINHON BUGD BEDEJ BGAA SH DEE