Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөх чуулга уулзалтын үеэр "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар тогтолцоо өөрчлөх цаг болсон гэдгийг хэлсэн юм.

Тэрбээр "Та нар өнөөдрийг хүртэл дандаа хүнтэй тэмцсэн. Н.Энхбаярыг явуулбал гоё болно гэсэн. М.Энхболдыг хөөвөл сайхан болно гэсэн. Гэтэл өнөөдөр ямар байна вэ? Тогтолцоогоо өөрчлөх цаг  болсон. Надад лайваас өөр нөхөр алга. МҮОНРТ болон сэтгүүлчид надаас ярилцлага авахгүй байна" хэмээлээ.