Ховд аймгийн Мянгад суманд энэ сарын 7-8 шилжих шөнө 53 настай Ц хоёр сартай зээ охиноо малын тэжээлээр дарж, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн мэргэжилтнээс тодрууллаа.

Тэрбээр “Малын тэжээл унаж, хүүхдийн амийг хөнөөсөн үү, санаатайгаар хөнөөсөн үү гэдгийг шалгаж байгаа” гэсэн юм. Одоогоор хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд сэжигтэнг цагдан хорьжээ.