ҮБХ-ны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ардчилсан намын даргад нэр дэвшиж байгаагаа илэрхийллээ. Тэрээр,

"Өнөөдрийн хурлаар ҮБХ-ны даргыг сонгох журмыг батална. Ардчилсан намыг ялалтад хүргэж, Монголын нийгэм улс төрийг өөрчлөх хүн хэрэгтэй. Тийм учраас би Ардчилсан намыг шударга бус зүйлээс нь салгахаар намын даргад нэр дэвшиж байгаа. Би чадна гэдэгтэй итгэлтэй байна. Ардчилсан намыг ядарч явахад би ялалтад хүргэж байсан түүхтэй. Хэдийгээр хоёр удаа намын даргад нэр дэвшээд ялагдсан ч тухайн үед шударга бус зүйлс болсон.

Даравч далдайна, булавч бултайна гэдэг тийм учраас би намын дарга болж Ардчилсан намыг ялалтад хүргэж чадна" хэмээв.