Засгийн газраас 350.6 сая ам. долларын хөрөнгө оруулалт авах гэсэн Н.Нямтайшир, Н.Номтойбаяр тэргүүтний санаархал бүтсэнгүй
2014/06/10
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сарын 23-ны өдөр уг ордын 34 хувийг Засгийн газар эзэмших ёстой гэсэн тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүдийн дийлэнхи олонхи нь уг төслийг дэмжсэнгүй. Ингэснээр Цагаан суваргын ордод төр хувь эзэмших боломжгүй болж буй юм.
Хэрэв Засгийн газар уг ордод 34 хувь эзэмшихээр болсон бол нийт 350.6 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг "МАК" группт өгөх байсан ажээ.
Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суваргын зэс молибдений ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Монголын алт” компани эзэмшдэг бөгөөд уг компаний эзэд нь МАН-ын зөвхөн байрыг барихад л 1 тэрбум төгрөгийн хандив өгдөг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар Ц.Элбэгдоржийн төлөө ажиллаж, хандив өгч байсан Н.Нямтайшир нар билээ.
Уг асуудлыг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн шийдвэрлэх юм.
Б.Цог
сак · 2014/06/11
МАН-ын гар хөл мөнгө хүүхэн хоёроор тоглосон маанаг залуу Номтойбаяр и Сумтайбаяр бол яршиг л байна МАНынхантайга тонил цаа******
irged · 2014/06/11
Mongol ulsad uurhai neeh gej baigaa bol baigaliin nuhen sergeeltiin mungu ehleed zasgiin gazart bairshuuldag shuu dee. Mongol duuren hooson nuhtei uldeh
irged · 2014/06/11
Ediin zasgaa sergeey gevel yaduu ba tetgevriin irgediig maljuulaad 2 tom hursh ruu hulduu buuz hatsan borts zarah heretei. Mongol hervee uurhai nereer gazar nutg uh
irged · 2014/06/11
Oyu tolgoi ***r tengisiin usiig heregleh heregtei. Gunii usaa heregleed baival govi tsul bolood aziin ornuudiin computer evderne. Tsuliin shirheg ni computer evdeldeg.
Зочин · 2014/06/11
Oyu tolgoi olon huuli durmiig zurchij baina. nuhen zergeeltiin mungu baishuulahgui baina.
irgen · 2014/06/11
Mongol uls yaduu ba tetgeveriin irgedee maljuulaad 2 tom hursh ruugee hulduu buuz hatsan borts zarj chadval mash hurdan ediin zasag ni sergene.
Zochin · 2014/06/11
Ugaasaa manai tor l ooroo huvi ezemshine geed baigaa ****oos MAK manaihaas ezemsheech manai yumnaas avaach gej ochson gejuu