С.Эрдэнэ АН-ын дарга хэвээрээ байгаа учраас Л.Гантөмөрт АН-ын гэрчилгээ олгохгүй гэдэг шийдвэр гарсан гэв
2023/03/09
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувд, Ардчилсан залуучуудын холбооны дарга Н.Болдбаатар нар Дээд шүүүхээс гаргасан АН-ын гэрчилгээг Л.Гантөмөрт олгохгүй гэсэн шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Д.Эрдэнэсувд: "Улсын Дээд шүүхийн албан ёсны цахим хуудсанд иргэн Л.Гантөмөр болон Ч.Өнөрбаяр нарын ирүүлсэн өмнөх дарга нь удаан хугацаанд өгөөгүй учраас үрэгдүүлсэн гэдгээр ахин гэрчилгээ олгож өгнө үү? гэсэн хүсэлт гаргасан байсан.
Уг хүсэлтийн дагуу Улсын Дээд шүүхийн захиргааны танхимын нийт шүүгчдийн хуралдаан 2023 оны 03 сарын 07-ны өдөр болж АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин гаргах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна.
Энэ шийдвэрийг хоёр талаас харж байна. Бүх зүйл хуулийн дагуу байгаасай гэж түүхэнд анх удаа Улсын Дээд шүүхийг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын шүүгчид улсын бүртгэл болон улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичилт хийх, өөрчлөлт хийх асуудлыг хэлэлцдэг. Ийм захиргааны чиг үүрэг гүйцэтгэдэг. Хэдийгээр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар АН-ын даргаар Л.Гантөмөр гэдэг хүнийг бүртгэсэн боловч энэ хүн нь АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авах эрхгүй байна гэсэн шударга шийдвэр гаргаж байгааг бид Улсын Дээд шүүх тэр чигтээ ялзарчихаагүй юм байна. Захиргааны хэргийн хүрээнд шийдвэр гаргаж чаддаг хүмүүс байдаг юм байна гэж харж байна.
Нөгөө талдаа энэ бол өнөөдөр бидний хөндөгдөөд байгаа сэдэв. Шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байна уу? Улсын Дээд шүүх аливаа материалыг хүлээн авахдаа өөрсдийн гаргасан шаардлагад нийцсэн, бүрдүүлбэр хангасан материалыг л хүлээн авах ёстой байдаг. Бүрдүүлбэр дээр 2А маягтыг бөглөнө. Хавсралтанд улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа байна гэж заасан байдаг. Гэтэл эх хувиараа байхгүй бүрдүүлбэрийг хянан үзээд Улсын Дээд шүүхийн гаргасан шийдвэр нь дараагийн гаргасан шийдвэрээр өмнөх шийдвэр нь хууль бус байсан гэдгийг нотлож байна.
Захиргааны танхим яагаад АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг ахин олгохгүй гэсэн бэ? гэхээр 2017 оны 01-р тогтоолоор Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гэдэг хүн байгаа гэдгийг Улсын Дээд шүүх 2 удаагийн төрийн сонгуулиар баталсан.
АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээ С.Эрдэнэ гэдэг хүн дээр байгаа учраас, мөн Улсын Дээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр гэдгээ сонгуулийн ерөнхий хороонд удаа дараа мэдэгдэж байсан учраас хүчин төгөлдөр тогтоол нь, хүчин төгөлдөр гэрчилгээ нь С.Эрдэнэд байгаа учраас ийм шийдвэр гарсан гэж харж байна. " гэсэн юм.
Зочин · 2023/03/09
битгий тэнэгт