Н.Болдбаатар: Хэдэн тэрбумаар идсэн хүмүүст хариуцлага тооцохгүй байж үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг хорьж байна
2023/04/04
Ардчилсан Залуучуудын Холбооноос/АЗХ/ иргэн Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нарыг цагдан хорьсонтой холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ дахь АН-ын бүлэгт өнөөдөр шаардлага хүргүүллээ.
Энэ талаар АЗХ-ны тэргүүн Н.Болдбаатар "Үзэл бодлоо илэрхийлсний төлөө хүний эрх зөрчигдсөн асуудалд Ерөнхийлөгч анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Өчигдөр иргэн Д.Монголхүүг хорьсон бол өнөөдөр Д.Мөнх-Эрдэнэд ял өгч, эрүүдэн шүүлт болж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нийгэмд, иргэдийг хамгаалж, дуугарах, анхаарлаа хандуулахыг хүсэж байна.
Шаардлагын тухайд авлигажсан, ждүжсэн, нүүрсжсэн, хэдэн тэрбумаар идсэн хүмүүст хариуцлага тооцохгүй мөртөө үзэл бодлоо илэрхийлсэн залуучуудыг барьж, хорьж байна. Ардчилсан Монгол Улсад үзэл санааны хориглолт бий болоод байна. Энэ асуудал цаашид байж болохгүй. Үг, үзэл бодлоо илэрхийлэх залуучууд байхгүй бол яах вэ. Энэ нь зөвхөн Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэд хамаатай асуудал биш, бүх залууст хамаатай.
Маргааш Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө "Нээлттэй микрофон" ажиллуулна.
Сөрөг хүчний байр суурийг илэрхийлээч, иргэдтэйгээ нийлээч хэмээн УИХ дахь АН-ын бүлэгт шаардлагыг хүргүүлж байна" хэмээн ярив.
Lol · 2023/04/04
Хуцалгүй тонил