УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Уг хуулийн төсөлд Засгийн газраас санал авсан. Бүх улс төрийн намын саналыг мөн тусгасан юм. Үр дүн бодитой гарна. Парламентын гишүүдийн 50 хувь нь пропорционал системээр сонгогддог болно. Өөрөөр хэлбэл 50 хувь нь Монгол Улсын нэг тойргоос сонгогдох юм. Үр дүнд нь бодлогын мэтгэлцээн өрнүүлдэг, бодлого ярьдаг, сонгодог парламентын жишиг рүү орно.

Гадаадад байгаа 200 мянга орчим иргэдийн санал бодитоор тусах боломжтой болсон. Түүнчлэн эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар хуулийн төсөлд тусгасан. 50 хувийн пропорционал тогтолцооны тал нь эмэгтэйчүүд байна. Шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоо өсөх юм. 

Хамгийн чухал зүйл сонгуулийн зардал байдаг. Энэ талаарх заалт хуулийн төсөлд орсон. Хаврын чуулганаар уг хууль батлагдвал эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын тухайд том дэвшил гарна" гэдгийг хэллээ.