Жүжигчин У.Цогтбаяр улс төрийн зарим асуудлаар байр сууриа нийгмийн сүлжээгээр илэрхийлэхдээ "БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар нарыг блок хийчихэд гэмгүй дээ.

Энэ хоёр бол шал худлаа, МАН-ын тэжээвэр нохойн гөлөгнүүд юм билээ" хэмээсэн билээ.

Хариуд нь А.Отгонбаатар: "Одоо чи бичлэг дээрээ хэлдэг. Би одоо амьдралаа босгосон учраас биеэ үнэлэхгүй гэсэн. Чи амьдралаа болгохын тулд 100 саяар биеэ үнэлсэн.Чи амьдралаа болгохын тулд +17 гэдэг контент дээрээ "нохой шаана уу, гахай шаана уу" гээд өсвөр насныханд буруу үлгэр дуурайлал үзүүлээд, мөнгө л олж байвал юу ч хийхэд бэлэн явж байсан. Чи нийгмийг замбараагүй, завхайралд уриалсан. Эх орондоо хайртай хүн завхайралд уриалдаггүй юм аа. Чи тэр мөнгөөр амьдралаа тэжээсэн. " гэсэн.

Тэгвэл жүжигчин У.Цогтоо мөн л нийгмийн сүлжээнд: " Үнэн ба Зөв намын дарга намайг мэтгэлцээнд дуудсан байна. Хамгийн гол нь шударга, хэн хэнд нь ижил тэгш хандах телевиз олдох болов уу даа. Учир нь бүх телевизүүдээр Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд нарыг л магтан дуулж байна. Намайг өнгөрсөн өвөл жагсаж байхад А.Отгонбаатар дэргэд байгаагүй. Харин А.Отгонбаатар "Лексус 570"-аасаа бууж, хөшөө тойрч лайв хийчихээд л буцаад суучихдаг байсан. Жинхэнэ жүжигчин гар. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгоход нь их үүрэг гүйцэтгэсэн. Тавчиктай жагсаалаараа тус болсон. Телевизээр ярихдаа Л.Оюун-Эрдэнийг магтаж ярьсан.

 

Үнэн ба Зөв нам нь хэдэн хүнтэй юм бэ? п..да. Манай хүн чинь өөрөө хоёр хүний жинтэй болохоороо дарга болчихсон юм уу?

Энэ намын санхүүг манай хүн л өөрөө гүйж явж байж Хүүк, Оюукаас олдог юм шиг байгаа юм. Тэр Х.Нямбаатараас авсан 100 сая манай багийн цалин. Тухайн үед би Хүүкт итгэж байсан юм. А.Отгонбаатар минь ээ, чи нэг Солонгос яваад гурван сар ажил хийгээд гадаад дотоодоор явдаа. Монголыг харьцуул даа. Балай юм шиг чи яг нэг он залуу, мяраалаг, илүү бор, нүдний шилгүй л болохоос яг Ц.Элбэгдорж болчихож. Бүр нэг бэлэн цэцэн үгтэй аймаар байгаа байхгүй юу. " гэж ярьсан бичлэг оруулжээ.