Гаалийн ажилтны гэрээс есөн кг алт, 10 тэрбум төгрөг хураасан гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас энэ талаар тодруулахад "Алт, мөнгө хураасан гэх мэдээлэл нь худал" гэв.

Харин өөр эх сурвалжийн мэдээлснээр Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын ерөнхий нягтлан бодогчийн гэрээс нь 10 тэрбум биш 6 сая рубль буюу 250 сая орчим төг илэрсэн гэх мэдээлэл байгаа юм.