Хулгай хийж, худал ярьсан хүнийг жагсаалтаар нэр дэвшүүлэхгүй гэдэгт АН, ХҮН намтай санамж бичиг зурахад бэлэн
2023/05/05
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэx үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "2012-2016 оны сонгуулийн жагсаалтад болж бүтэхгүй байгаа нөхөд буюу намын даргын ойрын хүн цүнхтэй мөнгөө бариад ороод ирсэн гэдгийг иргэд, зарим гишүүн хэлж байгаа.
Тэгэхээр 2024 оны сонгуульд жагсаалтаар нэр дэвшигчдийг оруулахаар батлагдсан тохиолдолд Монгол Улсын эрх барьж байгаа намын даргын хувьд хулгай хийсэн, худлаа ярьсан хүнийг оруулахгүй гэдгээ батлах хэрэгтэй.
Үүний оронд эмэгтэй, манлайлагч залуу, ёс зүйтэй, мэдлэгтэй хүнийг нэр дэвшүүлэх нь зөв. ХҮН намын даргын хувьд үүнийг санаачлаад, АН-ын дарга Л.Гантөмөрийг уриалж байна" гэж асуув.
Түүний асуултад "Эрх баригч намын даргын хувьд зөвшөөрч байна. Хэрэв АН-ын хувьд зөвшөөрвөл ХҮН намтай гурван намын хүрээнд санамж бичиг зурахад бэлэн байна" хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулав.
zochin · 2023/05/08
гарын үсэг зурахгүй бол хулгай луйвар хийсэн хүмүүс чөлөөтэй их хурлын гишүүн болно гэсэн үгүү
Зочин · 2023/05/08
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орж улс хөгжинө