Х.Нямбаатар: 76 нь нутаг дэвсгэрийн төлөөлөл, нэмэх нь пропорцианаль элемент оруулж ирнэ
2023/05/18
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Засгийн газраас Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг мэдүүлэхдээ “Парламент нь 152 гишүүнтэй. 76 гишүүнийг тойргоос, 76 гишүүнийг намын жагсаалтаар сонгохоор” тусгасан. Энэ асуудлыг парламентад суудалтай гурван нам дахин зөвшилцсөний үндсэн дээр126 гишүүнтэй байхаар, 76 нь тойргоос, 50 нь жагсаалтаар сонгогддог байхаар санал нэгдсэн юм.
Байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар өгөв. Тэрбээр "Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг. Тэр утгаараа парламентад суудалтай улс төрийн хүчнээс тоог бууруулъя, Ардчилсан нам 40, 60 харьцаатай болгоё гэсэн. Ардчилсан намын гаргасан 40,60 харьцаатай дүйж очиж байгаа. Ерөнхий сайдын барьж байгаа хатуу бодлого нь 76 гэдэг орон нутгийн төлөөллийн зарчмыг хөндөхгүй байя. Одоогийн 76 гишүүн, түүнээс өмнөх үеийн гишүүд тойргийнхоо зовлонг мэддэг тогтолцоог эвдэхгүй, хөндөхгүй байя гэж үзсэн. Австралид уугуул газар нутгийн төлөөлөл, уугуул үндэстнүүдийн төлөөллийг хатуу хадгалж ирсэн сонгуулийн тогтолцоо байдаг. Энэ зарчим дээрээ явъя. 76 нутаг дэвсгэрийн төлөөлөл, нэмэх нь пропорцианаль элемент оруулж ирэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл гэсэн бүлгүүдийн төлөөлөл оруулж ирэхэд ч гэсэн 50-иас доошгүй тооны лист үүсгэх шаардлага байна гэж үзсэн" гэлээ.
Зочин · 2023/05/18
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орж улс хөгжинө