“Улаанбаатар марафон-2023” олон улсын тэмцээн маргааш болно. Иймд өглөөний 06:00 цагаас орой 18:00 цаг хүртэл тодорхой чиглэлүүдэд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Энэ өдөр дараах байршлуудад хамаарах томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй. 

Тухайлбал Чингэлтэй дүүрэгт хамаарах “Бөмбөгөр”,  “Алтжин бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Нарантуул-2” худалдааны төв амарна.

 Мөн 100 айл барилгын материалын төв, “Да хүрээ”,  “Цайз", “Шөнийн зах” зэрэг худалдааны төвүүд ажиллахгүй юм байна.