Э.Одбаяр: Монгол Улсаас Украинд гурван сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриалж байна
2023/06/14
No war хөдөлгөөнөөс Украин улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжтай холбоотой болон өнгөрсөн жил гаруйн хугацаанд өрнөсөн үйл явдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр Украинд үзүүлэх тусламжийн талаар No war хөдөлгөөний Э.Одбаяр тайлбарлав.
Тэрбээр "ОХУ, Украин хоёрын дайнтай холбоотой No war хөдөлгөөн тасралтгүй явж ирлээ. ОХУ-ын түрэмгий дайн нь хөрш орнуудын дотоод асуудал, тухайн улсын бие даасан байдалд халдан түрэмгийлэлт болохыг харуулж байна.
Энэ дайн нь зөвхөн Украиных биш. Хөрш улс орнуудын энх тайвнаар оршин тогтноход чухал нөлөөтэй.
No war хөдөлгөөний залуус Украин улсад 300 ам.долларын мөнгөн хандивыг United 24 сувгаар дамжуулан өнөөдөр илгээж байна. Энэ нь Украин руу илгээж буй гурав дахь хандив юм. 475 хоног үргэлж буй дайны эсрэг No war хөдөлгөөн нь Украины ард иргэдийн хүнд хэцүү тэмцэлд нь үзүүлж буй сэтгэл санааны өчүүхэн дэм гэдэгт итгэж байна.
Монгол Улс Украинд гурван сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг өнөөдрийн хурлаар уриалж байна. Энэ дайн хэзээ нэгэн өдөр эрх чөлөөг эрхэмлэгч ардын ялалтаар дуусна. Олон улсын дэмжлэгтэйгээр Украин ялахад манай улс аль талд зогсож байхаа шийдэхэд одоо ч оройтоогүй байна.
Гурван сая ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг яаралтай эхлүүлэхийг Засгийн газраас шаардаж байна. No war хөдөлгөөн өнөөдрийг хүртэл олон нийтэд чиглэсэн хандивын үйл ажиллагаа зохион байгуулж байгаагүй. Дайн дууссанаар No war хөдөлгөөн дуусах болно.
Харин Украин улсад хандив үзүүлэх боломжтой албан ёсны United 24 гэсэн цахим сувгаар дамжуулан хандив өгөхийг санал болгож байна.
Дайныг эсэргүүцсэн хөдөлгөөнд оролцсон хэсэг иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж хоёр шатны шүүхээр ял оноосон. Дээд шүүхэд хандахад хэлэлцэхээс татгалзсан. Тиймээс дээд шүүхийн шийдвэрийн талаар Үндсэн хуулийн Цэцэд хандана. Мөн дайн эсрэг бүртгэлгүй жагсаал зохион байгуулсан гэх 10 гаруй зөрчлийн хэрэг үүсгэсэн.
Үзэл бодлоо илэрхийлж буй иргэдэд ялгавартай хандаж байна. Дайн түрэмгийлэл үйлдэж буй ОХУ-ын дэглэмийг сурталчилж буй иргэдэд ямар нэгэн хариуцлага ногддоггүй.
Харин дайн түрэмгийллийг эсэргүүцэж ямар нэгэн улсаас хараат буй, тусгаар тогтносон улс байх ёстой гэж шаардсан хүмүүсийг байнга хэрэг үүсгэдэг. Жишээлбэл дайн эсрэг хөдөлгөөн өрнүүлсэн залууст цахим гав зүүсэн" хэмээн ярилаа.
"NO WAR ХӨДӨЛГӨӨН ДАЙНД УРИАЛСАН НЭГ Ч ҮГ ХЭЛЖ БАЙГААГҮЙ"
Мөн No war хөдөлгөөний ач холбогдлын талаар No war хөдөлгөөний Б.Билгүүн "No war хөдөлгөөн анх үүссэн шалтгааныг хүмүүс олон янзаар тайлбарладаг болжээ. ОХУ түрэмгийллээ үйлдэж байх хугацаандаа манай улсад маш хүчтэй суртал ухуулга, тархи угаалт, айлчлал, РЦНК, ТББ-ын хөдөлгөөн идэвхжиж эхэлсэн. Тиймээс үүний эсрэг No war хөдөлгөөн албан ёсоор байгуулагдаад тархи угаалтын эсрэг 475 хоногт 63 удаа жагссан.
Манай No war хөдөлгөөнийг гаднаас санхүүжиж байгаа гэж гүтгэсэн. Мөн Зариг.мн, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нар биднийг шалгаж байна, санхүүжилттэй хэмээн харлуулж байсан. Энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй. Энд сууж буй хүн бүр бүх зүйлээ шалгуулсан.
Дайн дуусна. Бид шиг жижиг орон Украины талд байснаар том гүрний эсрэг сөрөн зогсож чаддагийг харуулна. Магадгүй ирээдүйд манай улсад Украин шиг асуудал гарвал дэлхийн бусад орнууд хангалттай тусална гэдэгт итгэж байна.
No war хөдөлгөөн дайнд уриалсан нэг ч үг хэлж байгаагүй. Бид дайнд уриалдаггүй. Монгол Улс цаашдаа хөгжье, олон улсад нээлттэй байя гэвэл Украинд хандив өгч оролцох ёстой. Үүнийг зөвхөн манайх биш дэлхий даяараа хийж байна" хэмээн ярив.
ganaa · 2023/06/16
Чи чаддаг юм бол Украйнд очоод дайны фронтод үүрэг гүйцэтгээч. Чадахгүй байж. Амных нь салиа арилаагүй нус минь.
dd · 2023/06/15
хоногийн хоол зээлээ яая гэж бхад гуцаац
zochin · 2023/06/15
uridaar eh ornoo bod!!!!!! · 2023/06/14
ta nar yamar haisaa humuus be?eersdee olohgui yu?......eh oron elgeen temtertel hedlej ene namiig muu helen helen ta nar nabs unagaj baina?dunkuunuud ee,eersdee olohgui yu?tiim l ikhe egeh durtai bol`?......
Lol · 2023/06/14
Битгий хуцаарай
Зочин · 2023/06/14
хаана байна тэр мөнгө чинь өөрсдөө идэх хоолгүй хэвтэж их хуцаж байх шив дээ чи өөрөө тэгвэл өгчих зүгээр