УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “ЭТТ“-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг зэрэг 69 хүнд холбогдох хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ
2023/08/24
Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийг шалгах, шийдвэрлэх ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан байдаг.
Уг ажлын хэсэг нийт 61 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, нүүрс худалдах, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдэд улс төрд нөлөө бүхий 13, Хил, Гааль, Авто тээврийн үндэсний төв, Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 87, хувийн компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, хувиараа нүүрс тээвэрлэдэг 35, гадаад улсын 3 иргэн нийт 138 хүнийг яллагдагчаар татаж, гэрчээр 12,994 хүнийг асууж мэдүүлэг авсан байна.
Мөн Нийслэлийн прокурорын газраас 69 хүнд холбогдох 8 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал УИХ-ын гишүүн асан Т.А, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Г нарын 11 хүн, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.М, Б.Ж нарын 6 хүн, Гашуун сухайт дахь гаалийн газрын улсын байцаагч болон Хил хамгаалах байгууллагын албан тушаалтнууд холбогдсон 22 хүнд холбогдох хэргүүд шүүхийн шатанд байна.
Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 13 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба 2 хэрэг прокурорт хянагдаж байгааг УЕПГ-аас мэдээллээ.
Зочин · 2023/08/27
SAIXAN TAASHAAL80955877
Зочин · 2023/08/27
AX NARTAI SEXSYG80955877
Зочин · 2023/08/27
XALYYXAN MASSAJ UILCHILI80955877
Зочин · 2023/08/27
SEKSEER80955877
Зочин · 2023/08/24
39NASNI ERTEI80955877
Зочин · 2023/08/24
S AWN80955877
Зочин · 2023/08/24
SEXSDN80955877