Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны наймдугаар сарын 22-ны 19 цаг 30 минутад “БЗД-ийн IV хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий хотхонд байрлах дэлгүүрийн гадаа манай 10 настай 13 настай хоёр эмэгтэй хүүхдийн араас эрэгтэй хүн дагаад, та хоёр дэлгүүрээс юм хулгайлсан байна гээд авч явах гэсэн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Уг мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, тухайн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.