11-р сараас торгуультай автомашиныг ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД оролцуулахгүй
2023/09/07
Есдүгээр сарын 15-наас дугаарын тэгш, сондгой зохицуулалт дуусч хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Улмаар арваннэгдүгээр сард зөвхөн цахим гэрчилгээтэй буюу RFID технологийн системтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах юм.
Мөн цахим гэрчилгээгүй машинаас гадна торгуультай тээврийн хэрэгслүүдийг ирэх арваннэгдүгээр сараас хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг албаныхан мэдэгдсэн юм.
RFID системийг нэвтрүүлснээр торгуулиа тодорхой хугацаанд төлдөг, заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог болохоос гадна татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй гэнэ.
Зочин · 2023/09/07
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda