geel

Бодсон санаснаа дуугаараа илэрхийлчихдэг реппер Gee аль хэдийнээ олны танил болж чадсан нэгэн. Элдэв янзын хараалын үгтэй дуу дуулж урлагийн тогоонд ширүүхэн орж ирсэн реппер Gee-г үзэгчид анх тийм ч таатай хүлээж аваагүй. Гэхдээ баян айлын хүүхдүүд шиг элдэв зүйлээ гайхуулж явдаггүй үнэнч шударга зантай залуу гэж түүнийг үнэлэх үнэнч фенүүд ч их байдаг. Гэр хорооллын амьдралыг уран  бүтээлээрээ илэрхийлж нэг хэсэг “Татар”-ын Заяа болон Цэцээ нартай дуугаараа байлдсан тэрээр багаасаа “жи” хорооллын гудамжинд сагс тоглож өссөн гэдэг.Өдгөө Монголын хип хоп хөгжмийн ертөнцөд аль хэдийнэ өөрийнхөө байр суурийг эзэлсэн тэрээр, реклам сурталчилгаа, кинонд тоглох болсон.

Мөн фэйсбүүк, твиттер хуудас идэвхитэй хөтөлдөг нэгэн бөгөөд уран цэцэн үг, ухаарал хайрласан шүлэгээ фенүүдтэйгээ хуваалцаж жиргэдэг идэвхитэй жиргээч. Тэрээр реппер Gee өөрийн твиттер хуудаснаа шүлгээр жиргэжээр. Харин үүний хариуд үл таних нэгэн түүнийг “доош нь хийх” гэж оролдсон боловч өөрөө хэлэхгүй үггүй “таг″ болж орхив.

Монголчууд бид сайн яваа нэгнийгээ муулж, гоочилдог “тамын тогооны үлгэр”-ээсээ хэзээ салах юм бол доо.