Поп дива С.Сэрчмаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг энгэртээ гялалзуулаад удаагүй байгаа билээ. Үзэсгэлэн гоо хайрын дууч бүсгүйн хайрын романс тун ээдрээтэй байдаг. Тэгвэл тэрбээр 40 насны төрсөн өдрөөрөө өөрийнхөө шинэхэн хайртыг найзууддаа танилцуулсан гэнэ шүү. 

Тэр алдаа, оноотой амьдарсан ч гэсэн өөртөө би аз жаргалтай эмэгтэй хэмээн өөрийгөө тодорхойлсон удаатай. Хоёр охины ээж болж хэдийнээ намба суусан түүнийг энэ удаад заяаны ханиа олсон байгаасай хэмээн фэнүүд нь харамлан суугаа бололтой.