Ютүбер Золбоо: Лодойгоос уучлал гуйж байна
2023/09/10
Ютүбер Золбоог 494 мянган хүн сувгийг нь дагадаг. Өдгөө түүнийг танихгүй залуус бараг байхгүй гэхэд болно. Охиноо өлгийдөн аваад завгүй сүүлийн нэг жилийн дотор тэрбээр олон бичлэг оруулж чадаагүй гэдгээ өчигдөр хэлээд хэд хэдэн асуултад хариулт өгөв. Мөн тэрбээр сэтгүүлч Лодойгоос албаны ёсоор уучлалт хүслээ.
Улаан балын Лодойгоос уучлал гуймаар байна. Тухайн үед монголд жагсаал боолж байхад үзэл бодол зөрчилдөөд бичлэг хийж байлаа. Би монголчуудынхаа төлөө дуугарч байна. Өөртөө хандалт авах гэсэн, попорсон хоёрын хооронд юм хийсэн. Ард түмэн Лодойгийн талаар олон юм ярьдаг. Гэхдээ би бол аягүй мундаг залуу гэж боддог. Эргэж бодохоор ичдэг юм. Тэрхүү бичлэгээ үзэхээр бүүр ичээд байдаг. Хүн нэг хэвэндээ байгаад байна гэж байхгүй. Хүн өөрчлөгддөг тийм болохоор хэд хэдэн хүнээс уучлалт хүсэж байна хэмээн тэр өчигдрийн ютүб хуудастаа оруулсан бичлэгтээ онцлон ярьжээ.