“Мартагдашгүй намар-2” киноны гол дүрд тоглодог фото модель, дуучин, мисс гээд тал бүрийн авъяастай Э.Урангоо сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд АНУ-д ажиллаж амьдарч байгаа билээ. Тэгвэл тэрбээр ээж болжээ. Мөн өөрийнхөө ханийг найзууддаа танилцуулж ээж болоод жаргалдаа умбан суугаагаа дуулгав.

"Төрсөн өдрөөрөө та нартаа хамгийн том сониноо хуваалцмаар санагдлаа.  Бурханы хамгийн том, чухал илгээмжийг хүлээн авсан шүү. Ингээд Баяраа минь Аав болж, Би Ээж болсон юм.  Нээрээ бүх ээж аав нарыг шүтэж амьдаръя гэдэг Уриатай болсон шүү. Ялангуяа Бүх ээж нарыг биширч, бахархаж байна аа. Та нар минь чимээгүйхэн яасан ч их зүйлийг даваад гардаг юм бэ дээ. Энэ өдөр охиноо тээж төрүүлсэн ээждээ дахин дахин баярлалаа.  Ижий, аавдаа биднийг хүн болгох гэж зүтгэсэн хором мөч бүхэнд талархаж байна" хэмээн дууч бүсгүй дуулгалаа.