Г.Ёндон Засгийн газрыг “ёворчихов” уу?!
2023/09/18
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ынхан өнгөрсөн баасан гаригт ажил хаяв. “...Ажил хаяна” гэдгээ сарын өмнө мэдэгдэж байжээ. Үйлдвэрчний эвлэлийнхэн “...7000 гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг, нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтуудад саналын зөрүүтэй заалтууд үүссээр байхад үйлдвэрийн захиргаа хүлээж авахгүй байна. 2023 оны нэгдүгээр сараас эхлэн албан бичгийг таван удаа хүргүүлсэн.
Хуулийн хүрээнд хандсан боловч санаачилгыг хүлээж аваагүй. Ажил олгогчийн зүгээс хариу тайлбаргүй, идэвх санаачлагагүй хандаж байгаа нь зогсох эрхгүй хөдөлмөрлөж байгаа уурхайчин хамт олныг үл хүндэтгэсэн үйлдэл болсон. Үүнд бид харамсаж байна. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хэсэгчлэн ажил хаялт зарлах үндэслэл бий болж байна.
Тийм учраас Засгийн газар, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”-д хүргүүлээд байна” гэж байв. Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндон “...Наймдугаар сард ээлжийн амралттай байх үед нь ажил хаях талаар Үйлдвэрчний эвлэлээс гаргасан байсан. Ажил олгогчийн хувьд хамтран баталсан дэгээ баримталж, хэлэлцээрийн явцад яригдсан санал, мэдээллийг гадагш гаргахгүй, хэвлэлд хандахгүй гэсэн дэгээ сахьсан. Ямар нэгэн дарамт шахалт, хориглосон зүйл байхгүй. Үйлдвэрчний эвлэлээс хийж байгаа ажил хаялтад хүндэтгэлтэй хандаж байгаа.
Үйлдвэрийн зүгээс Үйлдвэрчний эвлэлтэй зургаан удаа хуралдаж, олон асуудалд зөвшилцөлд хүрч байсан. Харин үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх асуудалд Үйлдвэрийн зүгээс тавьсан саналыг хүлээж авахгүйгээр өөрсдөө хурлыг орхиж гарч явсан. Үүний дараа өөрсдийнх нь хууль зөрчсөн үйлдлийг цохон тэмдэглэж шүүхэд хандсан.
2023 онд Ж.Мөнгөншагай нь Үйлдвэрчний эвлэлийн сонгуульд өрсөлдөх үедээ үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн саналыг оруулж байсан. Тухайн үед сонгуульд өрсөлдөж байсан хүмүүсийн мөрийн хөтөлбөртэй үйлдвэрийн удирдлага танилцаж, зарим зүйлийг хэрэгжүүлэх боломжгүйг анхааруулж, мэдэгдэл гаргаж байв. 2024 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнуудын цалинг 15 хувиар нэмэх саналыг “Эрдэнэс Монгол” компанийн тайлангийн хурлын үеэр танилцуулж, зөвшилцөлд хүрсэн. Энэ дагуу бизнес төлөвлөгөөгөө боловсруулж байсан. Бидний зүгээс 2024-2026 онд жил бүр 15 хувь буюу гурван жилийн хугацаанд 56 хувиар цалинг нэмэх тооцоог гаргаж танилцуулсан. Бидний тавьсан санал хэвээрээ” хэмээн мэдэгдсэн.
Харин үдээс хойш нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй хэлэлцээний ширээний ард сууж тохироонд хүрснээр ажил хаялт зогссон юм. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ажилчдынхаа цалинг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 30 хувиар нэмэхээр болжээ.
Тэгвэл энэ нь нийгмийн бусад салбар руу халдаж мэдэхээр нөхцөлийг үүсгээд байна. Тухайлбал, эмч, багш нараас эхлээд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдаас хэд дахин доогуур цалинтай ажилладаг. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн энэ шийдвэр тэдэнд нөлөөлж болзошгүй гэдгийг ажиглагчид хэлж байна. Уг нь өнгөрсөн жилүүдэд боломжит бүх аргаар цалинг нэмсэн Засгийн газар шахаанд орно гэсэн үг. Үүнийг УУХҮ-ийн сайд байсан Г.Ёндон маш сайн мэднэ. Тэгэхээр Г.Ёндон Засгийн газрыг “ёворчихов” уу.
Б.ДАМДИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2023/09/19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/09/18
SAIXAN JARGALTSI80955877SEKSEER
Зочин · 2023/09/18
SEKSEER NAADGCH UILCHLGE80955877
zz · 2023/09/18
Ёндон арчаагүй бна тэр Мөнгөншагай болон бусад гол хүмүүсийг халчихаач тэгээд боллоо
Зочин · 2023/09/18
SAIXAN UILCHLNE SEXSEER80955877
Зочин · 2023/09/18
S AWI80955877 TSAGN SEXSY DYRAAR
Зочин · 2023/09/18
30DEESH SEKSY TACHAANGUI ERXUNTEI80955877