Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсэг манай улсад айлчилсан дүгнэлтээ танилцуулжээ
2023/09/19
НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит 54 дүгээр чуулганы хуралдаан есдүгээр сарын 11-нээс эхэлж, аравдугаар сарын 13-ны хооронд Женев хотноо болж байна.
Тус хуралдаанаар дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсгийн 2022 оны аравдугаар сард Монгол Улсад айлчилсан ажлын дүгнэлтийг танилцуулжээ. Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд Комиссын байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "УИХ, Засгийн газраас Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөл болон түүний тусгай процедуроос өгсөн зөвлөмж зэрэг олон улсын гэрээ, конвенц, протоколоор хүлээлгэсэн хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжийг нийцүүлэн боловсронгуй болгоход түлхүү анхаарч ажиллаж байгаа.
Ажлын хэсгийн дүгнэлт, ХЭҮК-ын илтгэлтэй холбогдуулан УИХ-аас хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангах, хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах талаар Засгийн газарт чиглэл өгсөн. Улмаар холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон" гэдгийг онцоллоо.
Ташрамд дурдахад ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн талаар нийт 13 удаа тусгасан бөгөөд 22 дахь илтгэлд
- сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах
- цагдан хорих арга хэмжээ
- бүх насаар хорих ял
- эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ
- зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явц дахь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тусгасан юм.
Зочин · 2023/09/20
ER XUNTEI SERELEER MASSAJLI80955877
Зочин · 2023/09/19
DYRAA ZYGAATSTAL SEXSDN80955877
Зочин · 2023/09/19
SEXSEER UILCHLI80955877
Зочин · 2023/09/19
S XNE DYRAARA SEXSYG 35DEESH80955877
Зочин · 2023/09/19
S AWN80955877 XUSNEERE 40NASNI SEXSY ERTEI