Цахим орчинд "удган" нэрээрээ олноо танигдсан Б.Юмжирдулам бусдын нэр хүндэд халдсан гэх гомдолоор цагдаагийн байгууллагаас зарлан дуудаж мэдүүлэг авчээ.

Тодруулбал, Б.Юмжирдулам гэр бүлийн харилцаатай байсан гэх иргэн Г болон түүний гэр бүлийнхнийг ёс бус үгээр хэлж, заналхийлдэг. Түүнчлэн энэ үйлдлээ удаа дараа давтсан учир түүний хуучин нөхөр гэх Г-н эгч нь хуулийн байгууллагад гомдол гаргажээ.

Гомдол мэдээллийн дагуу Орхон аймгийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагаа эхэлж, Б.Юмжирдулам өнөөдөр ирж мэдүүлэг өгчээ.