Ц.Номин жүжигчин болохыг хүүхэд багаасаа мөрөөдсөөр тус мэргэжлийг эзэмшиж чадсан гэдэг. Хэд хэдэн кинонд тоглосон түүнийг 37-р Точка-гийн Солонго гэх дүр нь олны танил болж чадсан билээ. Түүний хувийн амьдралын статус нь ганц бие ээж. Тэрбээр хурим хийдэг хүмүүсийг ойлгодоггүй ч уг баярт очих бол дуртай гэнэ лээ. 

Тэр охиндоо амь. Охиныг нь түүний ээж өсгөсөн гэдэг. Номонд дуртай гүнжхэн нь түүнтэй усны дусал адил ижилхэн. Охиноо олчихоод ээждээ хэлэхэд түүнийг маш ихээр дэмжсэн гэдгийг хуваалцаж байсан удаатай.