Бразилд болж буй Хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр гарсан шуугиан мэдээллийн нэг Английн шигшээ багийнхан байрлаж буй зочид буудлын өрөөний тагтан дээрх нүцгэн хүүхний мэдээ байлаа. 

Английн шигшээ багийнхан Рио хотын зочид буудалд байрласан бөгөөд тэдний байрласан өрөөнүүдийн нэгнийх нь тагтан дээр нүцгэн хүүхэн байсныг гэрэл зурагчид дурандаа буулгаж амжсан нь ихээхэн шуугиан дэгдээж байна. Энэ явдлын улмаас зочид буудлын хамгаалалтын алба банга хүртэн Английн шигшээ багийн дасгалжуулагч тоглогч нараа эхнэр болон найз бүсгүйчүүдтэйгээ ямар нэг холбоо тогтоохыг хоригложээ.