Биеийн тамир, спортын улсын хорооны эрх бүхий албан тушаалтнуудын гэр, ажлын байранд нь нэгжлэг хийж байна
2023/10/03
Монгол Улсыг 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцох эрсдэл үүсгэсэн эрх бүхий албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, АТГ-аас "Допингийн эсрэг үндэсний төв"-ийн тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэрт нэгжлэг хийсэн юм. Мөн үүнтэй холбоотойгоор Биеийн тамир, спортын улсын хорооны эрх бүхий албан тушаалтнуудын гэр, ажлын байранд нь мөн яг одоо нэгжлэг хийж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
Ж.Хатанбаатарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж допингийн шинжилгээний хариуг хувийн хаягаараа авч, допинг илэрсэн бөхчүүдийн нэрсийг нуудаг гэх асуудлаар шалгагдаж эхлээд байгаа нь энэ юм.
Зочин · 2023/10/04
Хатанбаатар мэргэжлийн алуурчин энэ бол юуч биш хэд хэдэн улстөрчдийг хордуулсан байх магадлалтай шүү
Boldbayr · 2023/10/03
Оюун болд л хайран байна даа
Зочин · 2023/10/03
Өөрт таалагдаагүй бөхчүүд тамирчдын шээсэнд сэргээшийн төрлийн бодис хийдэг юм бишүү.
Boloroo · 2023/10/03
yu ch gehedee neree daanch dee
Зочин · 2023/10/03
Nvdnii bulai yumaa
Иргэн · 2023/10/03
Даан ч Допингийн бөхчүүд олноор төрж хорлогдсон шүү.Бусад спортууд зүгээр яваад байдаг.Хэр их хэмжээний авилгал авсан бол доо.