М.Тулгат: Х.Нямбаатарыг буцаахгүй бол НИТХ тарах ёстой!
2023/10/05
Ардчилсан Нам мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Н.Ганнибал, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Д.Энхтуяа болон тус намын гишүүд оролцов.
Энэ үеэр М.Тулгат: "Өчигдөр маш ноцтой мэдээллийг МАН хийлээ. Энэ бол 1990 оны ардчилсан хувьсгалын үзэл баримтлалаас хойш ухарсан мэдэгдэл байсан. Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг даргыг Ерөнхий Сайд, эрх баригч МАН-аас нэр дэвшүүлэн томилж байгаа гэсэн мэдээлэл байсан. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн асуудал. Үндсэн хуулийн 59-ийн 1 дүгээр зүйлд нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна гэсэн заалт байдаг. Мөн Үндсэн хуулийн 60-ийн 2 дугаар хэсэгт шат шатны Засаг Даргыг тухайн шат шатны ИТХ-аас нэр дэвшүүлж, Ерөнхий Сайд буюу дээд шатны засаг дарга баталгаажуулж, томилно гэдэг заалт байдаг. 62-ийн 2-т нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага шийдвэрлэж үл болно гэдэг заалт бий. Эдгээр Үндсэн хуулийн заалтуудыг шууд зөрчсөн асуудал боллоо.
Өнөөдөр Улаанбаатарын иргэд хотын даргаа өөрсдөө сонгодог болмоор байна гэдэг асуудлыг тавьдаг. Гэтэл үүнээс бүр ухарч, иргэдийн төлөөлөл НИТХ-ээр ч биш Засгийн Газраас томилдог болж ухарч байна.
Хэрвээ Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргаар томилно гэдэг асуудлыг цуцлахгүй, эргэж харахгүй бол, эргүүлэн татахгүй бол НИТХ тарах ёстой. Мөн УИХ-ын гишүүн анх сонгогдоод тангараг өргөдөг. Гэтэл УИХ-ын гишүүн үүргээсээ татгалзаад хотын дарга болох гэж байгаа нь иргэдийн саналыг уландаа гишгэж буй хэрэг. Иймээс нийслэлийн иргэн бүр үүнийг эсэргүүцэх ёстой. " гэсэн юм.
Зочин · 2023/10/05
SEKSEER UILCHLEED XANI44DEESH 80955877
Зочин · 2023/10/05
S AWI80955877
яя · 2023/10/05
Хуцваа чиний дэргэд наад хүн чинь хийсэн ажилтай чи тэр Зоригийнхоо хөшөөн дээр очоо