Б.Энхбаяр: Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг чангаруулна, гэмт этгээдийг ил тод болгоно
2023/10/07
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2023.10.07/ цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах алба хаагчидтай уулзалт хийж байна.
Тэрбээр "Юуны өмнө аймшигт, харамсалтай хэрэг гарч, хэргээс урьдчилан сэргийлж чадаагүйдээ талийгаачийн ар гэрийнхэнээс уучлалт хүсэж, гүн эмгэнэл илэрхийлье. Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайдыг дуудаж, шуурхай үүрэг чиглэл өгсөн. Бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах тодорхой арга хэмжээг авч, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, яаралтай шийдвэрлүүлэхийг үүрэг болгосон.
Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг чангаруулж, 20 хүртэлх жилийн ял оногдуулж байсныг 25 жил болгож нэмэгдүүлэх, гэмт этгээдийг өршөөлд хамруулах, магадлангаар суллахгүй байх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт оногдуулж байгаа хорих ялыг хүчингүй болгож, хорих ялаар солих, авлига албан тушаалын болон бусдыг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг магадлангаар суллахгүй байх чиглэлээр холбогдох хуулийн төслийг нэн яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.
Ял шийтгэл суларсан алдааг шуурхай засаж залруулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн урьд нь бага насны хүүхдүүдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн талаарх мэдээллийг ил болгож, хууль хяналтын байгууллагаас тавих хяналтыг сайжруулах, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн ажиллах журам хүлээх хариуцлагыг тодорхой болгох. Автомашины цахим бүртгэл хийх, гудамж зам талбайг бүрэн камержуулах, жолоочийн хариуцлагыг чангатгах, өмнө нь зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэх үедээ гэмт хэрэг, зөрчил үүсгэсэн этгээдийн жолооны эрхийг хасах, такси үйлчилгээг сайжруулах цаашид бага насны хүүхэд хохирохоос сэргийлэх ажлыг олон улсын сайн туршлагат үндэслэн зохион байгуулах сайжруулах шаардлагатай байна. Энэ хүрээнд нэн тэргүүнд холбогдох хууль тогтоомжит өөрчлөлт оруулж ирэх оны төсөвт шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулах шаардлагатай боллоо. Гэмт хэргийн гаралт болон тухайн хэрэг маргааны процессын хувьд шүүхийн үйлчилгээ үзүүлэх тусдаа дэ бүтэц шаардлагатай байна. Засгийн газраас тун удахгүй шүүх байгуулах тухай хуулийг өргөн барих гэж байна. Энэ хуультай дагалдуулаад Монгол улсад гэр бүлийн дагнасан шүүх байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ хүрээнд хүний эрхийн Олон улсын байгууллагууд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс холбогдох саналыг авч яаралтай өргөн барихаар бэлтгэж байна. Хууль сахиулагчд аа үүнтэй хамт бид нэг асуудалд онцгой дүгнэлт хийх шаардлага байна. Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задалдаг асуудал хэрээс хэтэрлээ. Хил хязгаар гэж байна. Энэ хязгаар нь хүний эрх. Монгол улсын үндсэн хуульд зааснаар шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үл тооцож болно гэсэн зарчим бий. Энэ зарчим эвдэгдээд хэвийн үзэгдэл болсон. Тийм учраас хууль сахиулах байгууллагын албан хаагчдын оролцоотойгоор эх сурвалжтайгаа гэмт хэргийн нууцыг задруулдаг үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг Хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд үүрэг болгоё. Энэ бол гэмт хэрэг. Энэ гэмт хэрэг нь одоогоор торгох болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байна. Хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд, шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу хууль сахиулагчдын өөрсдийн оролцоотой үйлдэгддэг. Шалгагдаж байгаа хэргийн мэдээллийг задалдаг, задруулдаг асуудалд оногдуулдаг ял шийтгэлийн бодлогыг чангаруулах саналыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлэх болно. Хэрвээ энэ асуудалд таслан зогсоогдохгүй бол энэ төрлийн гэмт хэргийг бие даасан мөрдөн шалгах алба байгуулах саналыг цаашид гаргахгүй үгүйсгэх гэдгийг сануулж хэлье.
Олон нийтэд хандаж хэдэн зүйл хэлье. Та бүхэн маань бага насны хүүхэд хохирогчтой энэ хэрэгт туйлын ухаалаг, хүлээцтэй байж хүн байгаарай. Хохирогчийн зургийг нийтлэх, гэмт хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэх нь талийгаачийг үл хүндэтгэж байгаа хэрэг болно. Хүн болгонд нэр төр гэж байгаа. Эрхэмсэг оршихуй гэж байгаа. Худал мэдээлэл тараах олныг цочирдуулах нь энэ гэмт хэргийн золиосыг нийтээр нь хохирогч болгож хувиргадаг гэмтэй. Тийм учраас энэ асуудалд хүн байж, талийгаачийг үнэхээр хайрлаж байгаа бол хүндэтгэлтэй хандаж энэ асуудлыг түгээхдээ анхааралтай хандахыг хүсье.
Эцэст нь хэлэхэд, цагдаагийн байгууллага гэмт хэрэгтнүүдийн хувьд илд нь байх үүргээ хариуцлагатай хийх хэрэгтэй. Энэ талд би өөрөө цагдаа нарынхаа хамгаалагч нь байна. Ард иргэдийнхээ хувьд та бүхэн бамбайн байгаарай. Гэмт хэрэгтнүүдээс хамгаалах бамбайн байснаар та бүхнийг ард иргэд хайрлах болно" гэлээ.
Зочин · 2023/10/07
S XNE XUCHINDD80955877
бат · 2023/10/07
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь эцсийн шийдвэр гаргадаг ард түмний төрийн төлөө ажилладаг болгомоороо
Зочин · 2023/10/07
SEKSEER XANGAAD UILCHLI80955877
Зочин · 2023/10/07
80955877
Зочин · 2023/10/07
DYRIN MASSAJLN80954877
Зочин · 2023/10/07
SEKSY TACHAANGUI TANILTSN80955877
Зочин · 2023/10/07
zUILCHLN MERGJLN SEXSYG 80955877
Зочин · 2023/10/07
SEKSEER XALYYNAAR80955877
Зочин · 2023/10/07
SEKSEER XUCHINDUULI40 DEESH80955877