Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц ажлаа өгөх хүсэлт гаргасан байна.

Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн ХМОНХ албаны дарга Ч.Бямбажаргал "Хамба лам ажлаа өгөх хүсэлтээ Ерөнхийлөгчид өгсөн гэх буруу, ташаа мэдээлэл гарч байна. Монгол Улсын Үндсэн хуульд шашны сүм хийд нь төрийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэхгүй, улс төрийн үйл ажиллагаа явуулж болохгүй гэж заасан байдаг. Тийм болохоор шашны дотоод асуудал болж байгаа гэсэн үг.

Манай хамба Гандантэгчэнлин хийдийн захиргаанд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдлөө хүргүүлсэн байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

1992 онд Д.Чойжамц Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламаар заларч байжээ.