“НОМИН Холдинг” компани нь 30 жилийн хугацаанд 500 орчим чиглэлээр 6,000 гаруй ажлын байрыг бий болгож, Монголын зах зээлийн ажиллах хүчний 6% -ийг бүрдүүлжээ

. НҮБ -ын “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын нэг “Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих” зорилгын хүрээнд “Ажилтандаа ээлтэй тогтвортой ажлын байр” -ыг бий болгох үүднээс “НОМИН” үндэсний сүлжээ дэлгүүр олон төрлийн үйл ажиллагаа нэвтрүүлсээр ирсэн.

Тухайлбал “НОМИН Холдинг” компани ажилтандаа:

Жилд 16 удаагийн цалин олгодог:

  • Ажилтанд жилд олгодог 12 сарын нийт цалин дээр улирал бүрт нэмэлт урамшуулал олгодог

 

Ажлын уян хатан цагийн санал:

  • Ажилтан өөрийн сонголтоор ирэх цагаа сонгон, ажилдаа ирсэн цагаас хойш үндсэн 8 цагийн ажлаа хийгээд тарах боломжоор хангасан

 

“Ажилтан бүр саятан” хуримтлалын сан:

“Аз жаргалтай ажилтан – Амжилттай ирээдүй” зорилгын хүрээнд ажилтаны сурч боловсрох, нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь зориулагдсан хуримтлалыг бүрдүүлж өгдөг

 

“Гэнэтийн ослын даатгал”:

Эрүүл аюулгүй ажиллах нөхцлөөр хангаж, урьдчилан сэргийлэх зорилготой жил бүр 5,0 сая төгрөгийн даатгалд хамруулдаг

 

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг:

  • Жил бүр нийт ажилтнуудаа эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулдаг бөгөөд Ковид19 -ын үеэр “Эрсдлийн сан”-гаас 100 гаруй сая төгрөг зарцуулсан байдаг.

 

Тэтгэмж, урамшуулал:

Шинэ гэр бүлд, шинэ хүүхэд төрсний болон ажилгүйдлийн тэтгэмж, урамшууллуудыг олгодог

Залуу ажилтнуудын боловсролыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр:

Тус хөтөлбөрийг 2017 оноос хойш хэрэгжүүлж, нийт 150 оюутанд 300 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ. Мөн ажилтнуудаа ур чадвар, хувь хүний хөгжлийг нэмэгдүүлэх сургалтанд тогтмол хамруулдаг

 

  • Тав тухтай, эрүүл аюулгүй ажлын байр:

2022 онд амралтын, спортын, ганцаарчилсан гэх мэт олон хэсгийг багтаасан дундын чөлөөт оффисыг шинээр ашиглалтанд оруулсан

 

  • Үйлдвэрлэлийн болон танилцах дадлага:

Төгсөх курсын оюутнуудыг үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийх боломжийг олгож цаашлаад тэднийг шууд ажлын байраар бүрэн хангах боломжтой байдаг. 2022 онд тус компани 1000 гаруй оюутныг цагийн болон бүтэн цагийн ажлын байраар хангасан байна

 

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан Хөгжлийн бэрхшээлтэй 120 гаруй иргэдийг гүйцэтгэх болон удирдах түвшний ажлын байраар хангасан байна. “Номин Холдинг” компани дээрх болон бусад олон санаачлагуудыг тогтмолжуулж, байгууллагын дотоод соёл, зарчмыг бий болгож, хамтдаа өсөн дэвжих боломж бүхий “Ажилтандаа ээлтэй орчин” бүрдүүлэн ажиллаж байна.