Баян-Өлгийн удирдлагууд Казакстанд очиж, Монголыг муулдаг болсон гэв
2023/10/18
Баян-Өлгий аймгийн удирдлага болон түүний хамсаатнууд Монгол Улсын тусгаар тогтнолд заналхийлж байх магадлалтай байгаа талаар хэсэг иргэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар: "Бид 21 аймгаар тойрч иргэдтэй уулзалт хийж байгаа. Биднийг Баян-Өлгий аймагт очих үед нутгийн удирдлагын ордон дээр нь байдаг Монгол улсын төрийн далбаа тал байсан. Энэ алдаагаа зас гэж хэлээд засуулсан. Гэтэл эд нар төрийн далбаа засуул гэж хэллээ гээд бидэнд өс санаж, Казак иргэдэд буруу мэдээлэл түгээсэн. Эдгээр хүмүүс Казак түмнийг гадуурхаж байна гэдэг мэдээллийг түгээж, цахим орчинд болон иргэдийн дунд үймээн самуун, үл ойлголцол үүсгэсэн.
Цаашдаа Баян-Өлгий аймгийн хэн нэг удирдлагыг барьж хорих юм бол Казак хүмүүсийг гадуурхаж байна гэх хэмжээний үндэсний аюулгүй байдлын хэмжээний турхирах үйлдлийг зохион байгуулах арга хэлбэр рүү шилжчихжээ.
Энэ бол Баян-Өлгий аймгийн удирдлага болох 4 хүний алдаа байсан. Энд жирийн Казак иргэдийн тухай яриагүй гэдгийг хэлье. Зөвхөн Баян-Өлгий аймгийн алдаа дутагдлын талаар л ярьж байна. МАН-ын гишүүн 65 настай иргэн над руу залгаад манай удирдлагууд Казакстанд очоод Монгол улсыг муулдаг. Бид Монгол гэдэг улсад дарлагдаж байна, хэцүү байна гэж хов зөөж, наашаа мөнгө оруулж ирээд тэр мөнгөөрөө энд албан тушаал худалдаж авдаг. Ийм эх оронч бус сэтгэлтэй хүмүүс Баян-Өлгийн удирдлагад гарчихлаа гэдгийг хэлж байна. Тийм учраас энэ асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд, тагнуулын ерөнхий газар тусгай баг гаргаж Баян-Өлгийд очиж ажиллах хэрэгтэй." гэв.
М.Чой
Зочин · 2023/10/18
S XN80955877
хүннү · 2023/10/18
Та нар юу яриад байгаа юм? Харин өөрснөө жинхэн яс хаяж хагаралдуулаад байгаа юм биш үү?
бат · 2023/10/18
Тэнэгтэж байхаар аймгаа хөгжүүлхийг бод энэ хулгайчууд их муу санаатай бараг цөмөөрөө грүпд орчихсон байсан гээд боддоо
Зочин · 2023/10/18
ANYSN SEXSYG DYYDLGAAR80955877
Зочин · 2023/10/18
bAYN OLGIIG YAARALTAI HOVD UVSTAI NEGTGEED 1 AIMAG BOLGOH HERGTEI.
Зочин · 2023/10/18
S XNE80955877
Зочин · 2023/10/18
AEMSY AJL XN80955877
Зочин · 2023/10/18
казакууд зайлаач дээ та нарыг казакстан чинь тоохгүй юм биш үү
Зочин · 2023/10/18
S AWI80955877 40DESH