Угаарын хийн мэдрэгч төхөөрөмжөө ажиллуулахгүй байгаа айл өрхүүдэд эрсдэл ойрхон байна гэв
2023/10/27
Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан "Тавантолгой түлш" компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс айл өрхүүдийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэрэмжлүүлэх ажлыг Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар, Экологийн цагдаагийн газар, Улаан загалмайн нийгэмлэг, Дүүргүүдийн засаг даргын тамгын газартай хамтран 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулжээ.
Ажлын хэсэг нийслэлийн 7 дүүргийн гэр хорооллын 100 гаруй хорооны 49,978 өрхөд хүрч ажилласан бөгөөд зуух, пийшингийн битүүмжлэлийг сайжруулах, янданг тогтмол хөөлөх талаар тусламж үзүүлж, зөвлөгөө хүргэсэн байна. Мөн шахмал түлшийг зөв хэрэглэх аргын тухай болон угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах зааврын талаар айл өрхүүдэд дахин мэдээлэл хүргэж угаарын хийн эрсдэлээс сэрэмжлүүлсэн гэв.
Ингээд нийт 50 мянга орчим айл өрхөд хүрч ажиллахад тэдгээрийн 15 мянга 500 гаруй айл нь угаарын хийн мэдрэгчээ ажиллуулаагүй байсан аж. Түүнчлэн 22 мянга 300 гаруй айл өрх угаарын хийн мэдрэгчгүй, эвдэлсэн, гээж үрэгдүүлсэн гэх тайлбарыг өгсөн байна. Харин яндан, зуухны битүүмж алдагдалтай өрх 2 мянга 200 гаруй байжээ.
Тус компаниас эдгээр тоо нь угаарын хийн эрсдэл гэр хорооллын айл өрхүүдэд эрсдэл бийг харуулж байна гэв. Угаарын хийн аюул бол байгалийн гамшиг шиг давагдашгүй хүчин зүйл биш. Энэ бол урьдчилан сэргийлж болдог эрсдэл хэмээн онцолсон юм.
Давка · 2023/10/27
Тэр мэдрэгчид найдах хэрэггүй их хэмжээтэй утааг л мэдэрдэг
Зочин · 2023/10/27
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaan buus