Бразил улсын нэр хүнд бүхий бүх л  хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээний сүлжээг ухаж төнхөөд Монголоос туршлага судлахаар очсон хэсэг нөхдийн тухай ганц ч үг олж уншсангүй.

Нэгэнт улсын зардлаар явсан нь тодорхой тул албан ёсоор урьсан тал нь эсвэл уригдсан улсын талаар ганц нэг өгүүлбэр хэвлэлийн хуудсанд дусмаар л юм. Эсвэл стадионд өнхөрч байгаа бөмбөгний зураг монголын төлөөлөгчдийн царайнаас илүү чухал байсан болохоор нөгөө төлөөлөгчид маань сүм ч юмуу эсвэл сургуулийн лекц уншдаг зааланд гуйж ороод “сэлфи” хийж маниусдаа амьд яваагаа дуулгажээ. Одоо ерөнхий сайд нь арга хэмжээ авч, зардлыг өөрсдөөр нь төлүүл гээд лүндэн буулгасан учир гартаа хавтас барьсан ажил хэрэгч царайтай хэдэн бразил нөхдийг хайж олоод хамтдаа хэдэн зураг даруулчих санаатай амьсгаадаж яваадаа хөөрхийс.

Фэйсбүүкээс татав

 Монголоос: - "Бидний хэсэг дебилүүд улсаа удирдах гэж алиагаа алдаж байнаа, танайхаас авчихмаар туршлага юу байна?"
Бразилаас: - "Уучлаарай, бид жоохон зав муутай байна. Та нар ирээд хөл бөмбөг үзээд цагаа дэмий үрэлгүй хүлээж бай, дараа нь ард түмнээ ядуугаас ядуу болгох талаар бага зэргийн авууштай юм байнаа байна бидэнд, сэтгэл харамгүй туслая."
За нэг иймэрхүү дүр харагдаж байна. 1822 онд колончлолоос мултарсан ч 1889 онд л улс болон тогтносон, хар тамхи, хүний наймаа,янхандалт, ядуурал, гэмт хэргийн үзүүлэлтээр дэлхийд дээгүүр жаалдаг, Монгол орноос 700 жилээр дүү орноос судлаад нэвтрүүлчих юм байгаа л бололтой. Энэ хэсэг нөхөд төсвийн мөнгө зарлагадаж Бразил явсны ачаар монголд кофений тариалан хөгжиж магадгүй!!!

                                                                                          Өгөөмөр