монгол залуугийн “Салхи”
2014/06/20
"Салхи" нэртэй, тэнгэрийн цэнхэр өнгетэй, хоёр хүний суудалтай, салхи татуулан хурдалмаар энэ машины загварыг Т.Эрдэнэчулуун зохион бүтээсэн юм.
Тэрээр Германы автомашины хамгийн том үйлдвэр "Ренаулт" компанид зохион бүтээгчээр ажилладаг бөгөөд тус үйлдвэрийн Франц, Бразил, Солонгос, Испани, Румын дахь салбарт ажиллаж олон брэндийн машинуудын загварыг гаргасан, дэлхийд нэртэй зохион бүтээгч юм.
Тэрээр нийслэлийн I сургуулийг төгсөөд 1992-1998 онд Карлын их сургуулийг урлаг судлаач мэргэжлээр төгсчээ.
Т.Эрдэнэчулууныг их сургууль төгсөх жил нь "Ренаулт" үйлдвэрийн 100 жилийн ой тохиожээ. Тус ойг угтаж зарласан машины загвар зохион бүтээх олон улсын уралдаанд Т.Эрдэнэчулуун "Сандал" загвараараа дөрөвдүгээр байр эзэлж тус үйлдвэрээс загвар зохион бүтээгчээр ажиллах урилга авсан гэдэг.
Т.Эрдэнэчулууны загваруудаас хамгийн алдартай нь "WIND" буюу салхи юм. Худалдаанд гарсан даруй нь Францын телевиз, сэтгүүл, сонинууд "Салхи"-ийн талаар шуугиж байлаа. Тэрээр 2001 оноос хойш "Ренаулт"-д ажиллаж дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлсон олон брэндүүдийг бүтээж яваа чадварлаг монгол залуу юм.
ХӨДӨЛМӨР
Зочин · 2014/06/22
Bayar hurgue oyunlag zaluustaa. Harin Karliin ih surguuli Czeh ulsad baidag
Зочин · 2014/06/22
manai zaluus mundag shuu amjilt. ulam ihiig buteej mongoliinho neriig delhiid manduulaarai
He he · 2014/06/22
Францын Рено (бичихдээ Renault) компанийг Германых болгоод явж өгөх юмдаа энэ сэтгүүлч нэртнүүд
Зочин · 2014/06/21
renault goe mashin shuu
Зочин · 2014/06/21
Caihan baina amjilt xvcie ahiad olon mashini zagvar bvteegeerei
Зочин · 2014/06/21
amjilt
Зочин · 2014/06/21
Францаар бичихдээ тэгэж бичдэг болохоос биш дуудахдаа Рэно гэдэг юм.