ИНЕГ-д үр дүнгийн шагнал нэрээр өөрсдийгөө хавтгайруулан “шагнажээ”
2014/06/21
ИНЕГ нь улсын хөрөнгөөр бие биенээ шагнаад дуусгаж байгаа аж. Төсвийн тухай хуульд батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулахыг хатуу журамласан байгаа.
ИНЕГ-ын дүрмэнд ч ажилтны гүйцэтгэсэн ажлын чанар, үр дүн, байгууллагад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн шагнаж урамшуулна гэж заасан ч дарга нар нь уландаа гишгэж. Тус газрын харьяа Сэргээн засал, сувилал цогцолборын ажилчдад үр дүнгийн шагнал олгохдоо 2013 оны сүүлийн хагасд ажилд орсон ажилтнуудаа хүртэл хамруулан “бөөндөж” шагнаж. Даргаасаа эхлээд цэвэрлэгч хүртэл бүгд шагнагдсан гэнэ. Зөвхөн энэ урамшуулалд 18.3 сая төгрөгийг цацаад хаяжээ. Ажиллаад нэг жил ч болоогүй хүмүүс шагнуулахаар хувь нэмэр байгууллагадаа оруулдаг гэж хэн ч хэлэхгүй. Харин ИНЕГ-ын дарга нар өөрөөр үздэг аж. ИНЕГ-д хагас жилийн дотор “үнэт хувь нэмэр” оруулагсадыг дурдвал :
Нэр Албан тушаал Ажилд орсон он сар Урамшуулал
-Батцэцэг Захирал 2013-06 сар 2.500.000
-Моломжамц Мэргэжилтэн 2013-07 сар 2.500.000.
-Батгэрэл Ахлах ня-бо 2013-07 сар 1.000.000
-Гэрэлмаа Захиргаа, хүний нөөц 2013-09 сар 2.000.000
-Батаа ня-бо 2013-11 сар 2.000.000
-Лхагвадулам Ахлах тогооч 2013-08 сар 2.500.000
-Наранхүү тогооч 2013-07 сар 1.000.000
-Төрмөнх зөөгч 2013-09 сар 1.200.000
-Золзаяа з/б 2013-08 сар 1.200.000
-Оюунсүрэн үйлчлэгч 2013-10 сар 1.200.000
-Сарантуяа сувилагч 2013-10 сар 1.200.000 төгрөг гээд бүхэл бүтэн байгууллагаараа бие биенээ төсвийн 18.3 сая төгрөгөөр шагнажээ. Дээрхи хүмүүсээр төсвийн хөрөнгийг төлүүлсэн эсэхээ ИНЕГ-ын дарга Т.Лхагвасүрэн олон нийтэд мэдээлэх биз. Манай сайт ч эргэн сурвалжилна.
Зочин · 2014/06/23
jinhene ajlaa hedhen hyn hiideg ed metiin darga nariin hymyys ni l ***gnal avdag Yndesnii auditiinhan byr 20sayar oorsdiin 2 jil ajillasan hymyysee ***gnasan gesen tosviin mongiig ingej zartsuulj bna
Зочин · 2014/06/23
хүүе ямар гоё юм байна ямар хамаатай юм бэ, манай албан газар Асрамж батоникд байрладаг үнэн голоо цохицон бөөн ажлын байрны дарамт юун үр дүн өгөх бүр татнана гээч хэдэн эрэгтэй багш нар нь байнга хүүхэд зодно
Зочин · 2014/06/22
яасан айхтар болоо вэ,намайг тэтгэвэрт гарахаас өмнө дарга нарын явдаг хүүхнүүд л шагнал авдаг,даргадаа сайн хүн болох гэж бүр хүүг нь хүотэл шагнаж байж билээ,даргынхаа явдаг хүүхнийг бүр байнга шагнадаг байсан шүү
Зочин · 2014/06/22
шат шатандаа татвар төлөгчдийн мөнгийг идэж байгаа наад захын жишээ Гэтэл өнөөдөр ашиггүй ажиллаж байна гэж хувьчилах гэж байгаа нь шуналтнууд хэтэрхий даварч байгаа бусуу Саалийн үнээ болсон энэ газар шалгалт оруулж хариуцлага сахилгыг өндөржүүлэх хэрэгт хэрэггүй орон тоог цөөрүүлэх хэрэгтэй Энд 100 ямаанд 60 ухна гэгчээр маш их сул орон тоо бий болгож татвар төлөгчдийн мөнгийг урсгаж байгаа нь нууц биш
Зочин · 2014/06/22
Ymar aimar yum be. Bidnii ued jil ajillaagui hund ogdoggui blaa shu de. Tsagaaandaa garchihsan bnq sh de. Odoo huvichlah yum chini geed bur l zorgooroo ****ilj bga yum bna do. Aimshigtai yum aa.