Ж.Баттуул: Ч.Хүрэлбаатар Монгол улсын газар нутгийг гадныханд 100 жилээр өгөх гээд явж байна
2023/11/29
Сэтгүүлч Ж.Баттуул Эдийн Засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр: " Ч.Хүрэлбаатарын санаачилсан хууль нь газар нутгаа гадныханд 100 жилээр өгөх, үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн ийм хуулийн төсөл юм. Тэрээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл санаачилж өнгөрсөн 6-р сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. Энэ хуулийн агуулга нь Монгол улсын газар нутгийг гадныханд 100 жилээр өгөх ийм агуулгатай. Ингээд өнгөрсөн 7-р сарын 04 буюу наадмын өмнөхөн УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах гэж оролдсон. Аз болж эсэргүүцэлтэй тулгараад уг хуулийн хэлэлцүүлэг зогссон байдаг.
Энэ хууль хэзээ ч батлагдаж болохгүй. Ингээд саяхан энэ талаар манай баг нэвтрүүлэг хийж, хураангуйг нь олон нийтэд цацсан. Гэтэл уг нэвтрүүлэг гарахаас өмнө Ч.Хүрэлбаатар намайг цагдаад өгсөн. Гэхдээ цагдаад өгсөн асуудал дээр нь би юм ярихгүй. Гол нь энэ хууль батлагдвал яах вэ? Монгол улс байхгүй болно.
Том агуулгаар нь харвал. Жижиг агуулгаараа монголчууд бид зундаа гэр бүлээрээ аялаж чадахгүй болно. Төрийн хамгаалалтанд байдаг мал байхгүй болно. Малчин нь байхгүй болно. Нүүдэлчин соёл байхгүй болно. Ийм ноцтой хуулийн төслийг Эдийн Засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гэж хүн УИХ-аар батлуулах гэж оролдлоо. Энэ хүн ямар санаатайгаар ийм хуулийн төсөл оруулж ирсэн бэ? гэдгийг та бүхэн дотроо тунгааж бодоорой. УИХ-ын гишүүд гадныханд газар нутгаа 100 жилээр өгье гэдэг хуулийг дэмжиж байгаа юм уу? Одоог хүртэл чимээгүй байгааг нь бодоход дэмжиж байна гэж ойлголоо. МАН-ын гишүүдийг нь ойлгож байна. Ч.Хүрэлбаатарынхаа атганд орчихсон.
МАН-д Ч.Хүрэлбаатар хамгийн их эрх мэдэлтэй байгаа гишүүн. 2008 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдож, 5 удаа сайдаар ажилласан. Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхад нь УИХ-ын гишүүд тойрогтоо мөнгө тавиулах гээд хадаг бариад гүйдэг байсан гэдгийг бүгд мэддэг. Өөдөөс нь юу ч хэлж чаддаггүй. Ийм хүн Монгол улсын газар нутгаа гадныханд 100 жилээр өгөх гээд явж байна.
Судлаад үзэхээр гадны хөрөнгө оруулалт нэртэй үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулах хуулийн төслүүд удаа дараа орж ирсэн байна. 50 мянган доллар л оруулаад ирэх юм бол Монгол улсад чөлөөтэй амьдардаг, оршин суудаг болно гэх агуулгатай хуулийг ч оруулж ирсэн. Шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хуулийн төслөө олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад эргүүлэн татаж байсныг та бүхэн санаж байгаа болов уу. Үүний дараа Ч.Хүрэлбаатар ахиад ийм хуулийн төсөл оруулж ирж байгаа юм." гэв.
Зочин · 2023/12/01
ene 2 setgvvlch Unuruug bodvol jinhene ul muruur ni yavdag sudaldag.unuruu mikropon barisan shanataajchin hervvlch hov jivch hvmyysiin setgel sanaag yimyylegch
Зочин · 2023/11/30
Өнөрөө шиг зоригтой дуугарч их эр хүн байна уу сэтгүүлчид дундаас
Зочин · 2023/11/30
Shamalhaanii hontsiin shees hontsiin huuhed hurelbaatariig buud
Женко овогтой Баттуул · 2023/11/29
Энэ Мөнхбаясгалан нь Женкогийн цохидог хүүхэн, Ж.Баттуул нь бас нэг хуурай дүү нь юм байна л даа... Тэгээд цаашаа архи тамхи секс гурав юу вэ ЧАНДМАНЬ эрдэнэ
Зочин · 2023/11/29
43DESH ERTEI80955877
Зочин · 2023/11/29
S XNE8P955877