ЦЕГ: Гурван сартай хүүхдийн биед гэмтэл учруулж улмаар амиа алдсан хэргийг шалгаж байна
2023/12/01
ЭХЭМҮТ-д эмчлүүлэхээр ирсэн толгойдоо гэмтэлтэй хүүхэд арваннэгдүгээр сарын 30-ны шөнө эмчилгээ хийлгэх явцад амиа алдсан талаар мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү хэргийг шалгаж байгаа гэв.
Цагдаагийн байгууллагад 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 40 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны байрнаас “Толгойдоо цохиулсан хүүхэд хүргэгдэн ирсэн” гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар насанд хүрсэн хүмүүс маргалдаж байгаад 3 сартай эмэгтэй хүүхдийн биед гэмтэл учруулж, улмаар охин эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байх үедээ амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна хэмээн ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Зочин · 2023/12/01
ANYSN80955877
Зочин · 2023/12/01
3хан сартай хүүхдэд цохих газар олдохуу архичин бас сэтгэцийн гажигтайчууд Монгол улсаар дүүрсэн бна маш хатуу хариуцлага хүлээлгэж байяаа