Япон улсын иргэн гарцаар гарч байхдаа автобусанд мөргүүлжээ
2023/12/04
Олон нийтийн сүлжээнд буюу фэйсбүүкт "Цэнхэр өнгөтэй нийтийн тээврийн автобусанд нэгэн эмэгтэй дайруулсан гэх" зураг амралтын өдрүүдэд цацагдсан билээ.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, "Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 20 минутанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Гадаад харилцааны яамны замын баруун хойд замд “Автобус явган зорчигч мөргөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тээврийн цагдаагийн албанаас шалгахад явган хүний зохицуулагддаг гарцтай гарцаар Япон Улсын иргэн эмэгтэй гарч явах үед нь “Офицер-Тэц” чиглэлийн Daewoo маркийн том оврын автобус мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ.
Зочин · 2023/12/04
Зэрлэг Монголд явж бгаа шүү гадаадынхан хаанаас ч хамаагүй 4дугуй гарч ирээд мөргөнө