МИАТ-ын нисч байсан онгоцны бүхээгт утаа савсаж, зорчигчдыг сандаргажээ
2014/06/22
Өнгөрсөн баасан гарагт 14.20 цагаас Сөүлээс Улаанбаатар чиглэлд ниссэн МИАТ компанийн ОМ-302 дугаартай “Бойнг 767” онгоц агаарт хөөрөөд цаг орчим болсны дараа урд талын бүхээгний дээд талаас утаа савсаж зорчигчдыг багагүй сандаргасан гэнэ.
Зорчигчид нисэх багийнханд аюулгүй байдлаа хангах үүднээс Бээжинд газардахыг шаардсан ч нисэх багийнхан “гэмтэл үндсэн ангид нөлөөлөөгүй болохоор аюулгүй” хэмээн Бээжинд газардахыг зөвшөөрөөгүй байна.
Мэдээж жижигхэн гэмтэл ч гэлээ газраас хэдэн зуун бээр өндөрт нисч байгаа энгийн иргэдэд аймшигтай л санагдсан байж таараа.
Иймээс энэ талаар МИАТ компанийн дэд захирал Б.Ганболдоос тодруулахад “Онгоцыг нислэгийн өмнө заавал техникийн үзлэгт оруулдаг. Энэ удаа ч оруулсан байсан. Техникийн дутагдлаас болж, нислэгийн үед цахилгааны гэмтэл гарсан байна. “Бойнг 767” онгоцонд байх энтертаймент системийн гурван проекторын нэгэнд цахилгааны гэмтэл гарч, утаа гарсан. Багийн шуурхай арга хэмжээ авч, цахилгааныг салгасан тул нислэгт нөлөөлөөгүй. Иймээс нислэлийг үргэлжлүүлсэн гэсэн” гэжээ.
Одоо онгоцонд проекторыг шинээр солих ажил хийгдэх гэнэ.
Зочин · 2014/06/23
heneggui uher mongol zan gargaj baij ****an hun alchivaa ***, bi odoo hed honogoos seoulees ub nisne shd. aij bna shuu .
Зочин · 2014/06/23
ХАЙНГА МОНГОЛЧУУД,,,,,,,,
Зочин · 2014/06/23
Ystoi l bvdvvn zvrhtei Ym da
Зочин · 2014/06/23
Ystoi l bvdvvn zvrhtei ***** ym da
Зочин · 2014/06/23
Ystoi l bvdvvn zvrhtei ***** ym da
Зочин · 2014/06/23
denduu yumaa olon hunii amiar risk hiisen bna Shuu
Зочин · 2014/06/23
Gehde zarim neg hvmvvs albaar iim zavhai vildel hiisen baij magadgvi l ym hoorhi
Зочин · 2014/06/23
yahav de zarim neg medeellig olj l baival ovoodoo
Зочин · 2014/06/23
Aimar yumaaa mmm
Зочин · 2014/06/23
бүдүүн зүрхтэй юма!тэр олон хүний амь нас!ямар трактор унаж яваа бишдэ?