"Орчлон" сургуульд зөрчил тогтоогдоогүй тул М.Нарантуяагийн гомдлоос татгалзжээ
2023/12/04
Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас 2023 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр тус дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Орчлон" сургуулийн сурагчдаас үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт гарган хүүхдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй үйлдлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Шалгалтаар зөрчлийн шинж тогтоогдоогүй тул гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан байна.
Энэ тухай мэдээллийг анх дуучин Нара буюу М.Нарантуяа цахим орчинд мэдээлсэн.
Мөн сарын 25-нд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын тоглоомын талбайд өсвөр насны 20 орчим хүүхдүүд зодолдсон үйлдэл тогтоогдоогүй тул зөрчлийн шинжгүй гэж шийдвэрлэжээ.
Өнгөрсөн долоо хоногт хүүхдийн эрхийг зөрчсөн 49 иргэнд 14,700, 000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 147 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулсан байна.
Эх сурвалж: ЦЕГ
Зочин · 2023/12/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh