Хорих 461 дүгээр ангийн Ерөнхий эмч Г.Эрдэнэчимэг: Б.Ганхуягт биед илрэх илэрхий зовиур байхгүй, хордлогын шинж тэмдэг илрээгүй
2023/12/07
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг санаатайгаар хордуулж, амь насанд нь халдахыг завдаж байгаа талаар түүний төрсөн эгч Б.Нарантуяа болон ах нар нь өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотойгоор ШШГЕГ-аас мэдээлэл хийлээ.
ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй "ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид ял эдэлж буй Б.Ганхуягтай холбоотой янз бүрийн мэдээлэл гарч байгаа тул бодит мэдээллийг өгч байна. Өнөөдрийн байдлаар Хорих 461 дүгээр ангид 800 гаруй хүн хоригдож байгаа. Эдгээр хүмүүс нэг гал тогоонд бэлтгэсэн хоол хүнсийг хэрэглэдэг. Тиймээс нийт хоригдож байгаа хүмүүсийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал яригдаж байгаа тул мэдээлэл хийж байна. Б.Ганхуягаас хүнцэл илэрсэн гэж байгаа. Энэ нь угаасаа хүнд тодорхой хэмжээнд байдаг химийн элемент юм" гэлээ.
Мөн Хорих 461 дүгээр ангийн Ерөнхий эмч Г.Эрдэнэчимэг "Б.Ганхуяг цагдан хоригдсоноос нь хойш байнга эмчийн хяналтад байсан бөгөөд тогтмол шинжилгээнд хамрагдаж байсан. Хорих ангийн эмнэлэгт гурван удаа, тавдугаар сард интермед эмнэлэг, сая арваннэгдүгээр сард Сонгодо эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Одоогийн байдлаар Б.Ганхуягт биед илрэх илэрхий зовиур байхгүй, амин үзүүлэлт нь тогтвортой байгаа. Нэг үгээр хэлбэл түүнд ямар нэгэн хордсон, хордлогын шинж тэмдэг илрээгүй. Шинжилгээнд ч мөн хордлогын шинж гараагүй" гэдгийг онцоллоо.
Зочин · 2023/12/07
S AWI80955877