Сумын залуус Сумандаа очлоо
2014/06/23
Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж байгаа “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийн “Сумын залуус” төсөлд хамрагдсан оюутан залуучууд сум орон нутгаа зорьж эхэллээ. “Сумын залуус” төсөл нь оюутан, залуучуудад зуны амралтаараа сум орон нутагтаа очиж цалинтай ажиллах, ажил мэргэжлийн дадал эзэмшиж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг олгож байгаа юм.
“Сумын залуус” төсөлд нийтдээ 1324 оюутан залуус хамрагдаж байгаа бөгөөд төсөлд хамрагдах оюутан, залуучуудыг МЗХ-ны дэргэдэх 21 аймгийн Улаанбаатар хот дахь залуучуудын холбоод бүртгэж, сонгон шалгаруулалтыг хийсэн аж.
Тус төсөлд хамрагдсан оюутан, залуучууд 4, 4-өөрөө нэг баг болж 21 аймгийн 331 суманд хуваарилагдан зуны 1 сарын хугацаанд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг 10+ модулын хүрээнд үзүүлэх юм.
10+ модул сургалт:
10 модул сургалт
- Шинэчилж шийдье
- Ухаалаг төрийг сумаас
- Малчин залуу
- Математик - мэдээлэлзүй /албан бичиг боловсруулах/
- Англи хэл
- Эрүүл мэнд
- Бизнесийн удирдлага - Жижиг дунд үйлдвэрлэл /төсөл боловсруулах/
- Спирт үү? Спорт уу? Аян
- Авилга би авахгүй, өгөхгүй аян
- Ардын элч
- Залуу гэр бүл
- Соёлын өвийг хамгаалах
- Сумын аялал
Олон нийтийн ажил:
- Залуучуудын зөвлөл байгуулах/ сумын залуучуудын холбоо
- Судалгаа хийх
- Орон сууц
- Сумын залуучуудын хөдөлмөр эрхлэлт
- Аялал жуулчлал
bat · 2014/06/24
hairan mongo zun zum deer hen b aih