Энэ сарын 16-нд "ЗУЛ САРЫН АЯЛГУУ" жазз, поп опера тоглолт болно. Энэхүү тоглолтыг ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Ө.Уянга олон жил бодож явсны эцэст ийнхүү мөрөөдлөө биелүүлж тайзнаа амилуулах гэж байна.

"ЗУЛ САРЫН АЯЛГУУ" тоглолт хоёр хэсгээс бүрдэнэ. Тоглолтын 1-р хэсэг ПОП ОПЕРА АНИР поп оркестртой дэлхийн болон сонгодог поп опера дуунуудаа дуулж эгшиглүүлнэ.

Тоглолтын 2-р хэсэг ЖАЗЗ ОПЕРА 50-н жилийн түүхтэй МУ-ын филармонийн Баянмонгол жазз оркестртой хамт жазз опера-ын гайхамшгийг тус тоглолтыг зорин ирсэн үзэгч, фэнүүддээ зориулахаар бэлтгэжээ.

Монголын анхны жазз, поп опера тоглолтод, Анир поп оркестр, Удирдаач Б.АЛТАНХУЯГ МУУГЗ, Баянмонгол жазз оркестр, Удирдаач С.САРУУЛ-ОД, Дуучин Э.АНХБАЯР МУГЖ, Дуучин Д. ДҮЙНХЭРЖАВ, Дуучин НААГИЙ, Дуучин Б.БАЯРЦЭЦЭГ, Концертмейстр, төгөлдөр хуурч, Э.НАМУУН, Концертмейстр, төгөлдөр хуурч, Ү.УРТНАСАН нар оролцоно. 

Тоглолтод 19:00 цагаас Соёлын төв өргөөний концертын танхимд болох бөгөөд тасалбарыг СТӨ-ний касс болон Ticket.mn-с захиалах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 80821656 дугаараас авахаас гадна МУГЖ Ө.Уянгагийн албан ёсны цахим хуудаснаас аваарай. Uyanga U. Opera Singer