Айлаас гэртээ харихаар гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ
2023/12/20
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн "Хацрын-Ар" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км, сумаас хойд зүгт 20 км/-т 12.18-ны өдрийн 06:00 цагийн орчим иргэн Б нь айлаас гэртээ харихаар гараад сураггүй болжээ.
Энэ тухай мэдээллийг 11:30 цагт ОБЕГ-т хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /35 настай эрэгтэй/-г 12.18-ны өдрийн 13:05 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар 12.19-ний өдрийн 15:54 цагт сумын төвөөс хойд зүгт 18 км, айлаас нь баруун зүгт 9 км-т тус сумын Өгөөмөр багийн "Олон-Овоо" гэдэг газраас цогцсыг нь олж Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгчээ.