Цэцэрлэгийн багш хүүхдийн биед халдсан асуудал дахин гарчээ. Тодруулбал, Нийслэлийн 309-р цэцэрлэгт Соробан сампины сургалт явуулдаг "ТDU" нэртэй сургалтын төвийн багш С хүүхдүүдийг хичээлээ ойлгоогүй гэх шалтгаанаар чимхэж, үсдэж, толгой руу нь цохиж удаа дараа зодсон гэх хэрэг бүртгэгдэж хуулийн байгууллагад шалгагдаж буй. 

Тэгвэл энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан өөрийн байр сууриа ийн бичжээ. 

Би Багш нараа хамгаална...Багш бүхэн "хүчирхийлэгч" биш..

Ингэж багшийн нэр хүндэд бүдүүлгээр халдахаа больмоор байна. Салбар толгойлж байгаа хүний хувьд сэтгэл, зүрхээрээ ажилладаг хэдэн мянган багш нараа хэний ч өмнө хамгаална. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг. Ийм ёс зүйгүй хүн багш байх ёсгүй. Багшийн ёс зүйг зөрчсөн "багш" нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ...!!!

Нэг ч хүүхдийн эрх сургууль,цэцэрлэг бүрт зөрчигдөх ёсгүй...!!!

Болж бүтэж байгааг нь илүү их share хийж байгаарай. Бурмаар биш урмаар хэдэн "муу" багш нар минь амьдардаг юм шүү...хэмээжээ.