Загвар өмсөгч О.Амгаланбаатарыг загварын ертөнцийнхэн андахгүй сайн танина. Тэрбээр "Монгол модедь" агентлагт харъяалагддаг. "Монгол фильм" групп, найруулагч Д.Золбаярын "Учиртай гурав" киноны гол дүр буюу Юндэн, орчин үеийн дүрд Хангай гэх залуугийн дүрд тоглосон гэдгээр нь өдгөө хүн бүр андахгүй.

Мэргэжлийн жүжигчин биш л гэлээ "сайн" тоглосон хэмээн мэргэжлийн хүмүүсээр магтуулаад авсан. Чөлөөт цагаараа фитнесс клубт явж, спортоор хичээллэдэг.

Тэрбээр дуучин Т.Аминатай болзон салхилсан бололтой. Өөрийн цахим хуудаснаа "сайхан байгальд санаж бодох зүйлгүй гоё л байлаа" гэж өөрийн сэтгэгдлэлээ хуваалцлаа.

Дуучин Т.Аминагийн хувьд “Цас цагаан охин” хэмээх энэрэл ухаарлын сайхан дууг хүүхэд ахуй насандаа МУГЖ Э.Бүрнээбаяртай ээж охин болон хамтран дуулж уран бүтээлчийн гараагаа эхлүүлж байсан. Тэрбээр СУИС-ийн эстрад дуулаачийн ангийг онц дүнтэй төгсч өдгөө Монгол Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллаж байгаа юм.

Д.Ана